Зөвлөмж

За энэ буланд сэдвэнд нь дурьдсанаараа шинээр элссэн болон элсээд удсан ч мөнгө, орлого болон элсүүлэх гишүүдээ олж чадахгүй байгаа гишүүдэд зориулж бэлтгэлээ. 


Та эхлээд хэд хэдэн PTC(Paid to click)сайтуудад бүртгүүлчлээ гэж бодъё. Та реклам дээр сайн дардаг боловч таны дарах даралт нэг их мөнгө авчрахгүй зүгээр л цагны дайсан болоод байгаа юм шиг санагдуулна. Та удалгүй залхаж “ер нь бүтэхгүй юм байна” гэж бодно. Та зөв бодож байна л даа. Гэвч та өөрөө зүтгэхгүй л бол аз өөрөө таны гарт урсаад орно гэж байхгүй шүү дээ. Амжилтанд аз нөлөөлдөг ч нэг их хувийг нь аваад байдаггүй.  Амжилтын 99% нь зүтгэл(хөдөлмөр) 1% нь аз байдаг юм шүү дээ. Тиймээс миний хэлэх гэсэн санаа маань “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгтэй дүйцэж байгаа юм. За одоо бага ч гэсэн урам зориг орсон гэж найдъя. Одоо доор дугаарлан зөвлөмж өгье.

1.       Эхлээд PTC болон өөр мөнгө олдог сайтуудад бүртгүүл(Мэдээж баталгаатай төлдөг)

2.       Өрийн гэсэн вэб сайт эсвэл блог нээ(Вэб сайт хийхийн тулд домэйн худалдаж авах ёстой болохоор заавал мөнгөө тэгж зарцуулсаны хэрэггүй өөр үнэгүй веб блог болон үнэгүй сайт хийх эрх өгдөг вэб сервэрүүд бий). Блог нээхээр бол монголын зөндөө олон сайтуудаас нээлгэж авч болно. Жишээ нь банжиг, гого, минийх гэх мэт сайтуудаас. Монголын сайтуудаас блог нээхэд амар байх болов уу хэл нь монголоор. Гадаадаар блог нээмээр байвал https://www.blogger.com/start энэхүү сайтаар нээлгэж болно. (Гүүгл хайлтаар шууд гарч ирдэг)

3.       Сайт, блогтоо илүү дэлгэрэнгүйг хүмүүс уншаад хараад амархан ойлгохоор зааварла

4.       Өөрийн блог болон хийж бүтээсэн сайтаа олонд сурталчил(Монголын сайтуудаар сурталчилж болно эсвэл та зарын сайтанд зар өгж сурталчилж болно) мөн хажуугаар нь зөвлөгөө болон туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст түүнийг нь хэлж, зааж , ойлгуулж өгөхийг хичээ. Далимаар нь өөрийгөө ч хөгжүүлж дээшлүүл. Гадаад хэлтэй бол бүүр сайн болно гэсэг үг шүү дээ.

5.       Сайт эсвэл блог тань олон хэлтэй байх тусам илүү сайн(Гадаад, дотоодгүй хүмүүс олж харах болно)

6.       Та өөрөө нэг е-мэйл хаягтай байгаа. Дахиад 2-3-ыг нээлгэвэл танд илүү амар дөхөм болно. Нэг е-мэйлээ танд элсэж орсон гишүүддээ зөвлөгөө өгөх болон ийм мөнгөний сайтуудтай холбоотой мэдээ мэдээлэл авахад хэрэглэ. Хоёр дох е-мэйлээ интернет мөнгөний ажилд зориул(Бүртгүүлэх, е-мэйл хүлээж авах гэх мэт). Гурав дахийг нь Дэлхийн худалдаа наймааны данс болох Alerptay, Paypal, Netteller, Liberty reserve гэх мэтийн сайтуудад хэрэглэ(Бүртгүүлэх, е-мэйл хүлээж авах гэх мэт)

Та PTC сайтуудад гишүүнээр элсэн ороод реклам дээрээ дарж эхлэх үеээсээ л өөртөө вэб сайт эсвэл блог хийж эхэл. Мэдэхгүй бол таньдаг мэддэг хүнээсээ эсвэл монголын асуулт сервэрүүд мэтийн сайтнуудаас мэдээлэл уншиж судлан тэр мэдэж авсан мэдээлэл заавараа та өөрөө амьдаар нь туршиж бай. Өөрийн гэсэн сайт, блогоо маш сайхан үзэмж болон утга, тайлбарлалтаараа чимэж байж хүн их орох болно. Шаардлагатай бол 7 хоног бүр өөрийн сайт, блогоо засаж илүү сайжруулж байж болно. Хамгийн гол та хүмүүст сайн ойлгуулаад заагаад өгвөл тэд чинь ч хурдан ойлгоод л өөрсдийгөө хөгжүүлээд явчина.